A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ИХ ХУРАЛД САНАЛ ОРУУЛАХ ТУХАЙ

1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 56

Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн, энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий Зөвлөлийн 1998 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 8 тоот тогтоол, Монголын Социал Демократ Намын Улс Төрийн Зөвлөлийн мөн өдрийн 2/16 тоот тогтоолууд гарч, түүнээс үүссэн нөхцөл байдал нь Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай саналыг Улсын Их Хуралд оруулах нь зүйтэй гэж үзсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд бөгөөд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч П.ЦАГААН