A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ИХ ХУРЛААС БАТАЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 142

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 1995 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан "Нийгмийн дэг журмыг хангах талаар авах арга хэмжээний төлөвлөгөө"-нд тусгагдсан заалтуудыг хугацаанд нь хэрэгжүүлэх арга хэмжээг өөрийн тэргүүлэн удирдаж буй яам, газар, Тамгын газрын аппарат, харъяа байгууллага, засаг захиргааны болон аж ахуйн нэгжид шуурхай зохион байгуулж, үр дүн, явц байдлыг заалт нэг бүрээр гаргаж улирал бүрийн эхний сарын 5-ны дотор Хууль зүйн яаманд ирүүлж байхыг сайд, тусгай газрын дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2 дахь хэсгийг Засгийн газрын 1996 оны 201 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

З.Дээрх үүргийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавих үүрэг бүхий орон нутгийн салбар зөвлөлийг шинээр байгуулан өөрсдөө удирдаж, тэдгээрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг энэ оны З дугаар улиралд багтаан боловсруулж батлан мөрдүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Засаг дарга, түүний Тамгын газар, хууль хяналтын байгууллагууд, тэдгээрийн холбогдох албан тушаалтнаас тухайн нутаг дэвсгэрт нийгмийн дэг журам хангах чиглэлээр зохиож буй ажилд байнгын хяналт тавьж явц, үр дүнг тодорхой хугацаанд авч хэлэлцэн ажлын ололт дутагдлыг өргөн сурталчилж байхыг бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдэд зөвлөсүгэй.

5.Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрийн төв болон нутгийн захиргааны байгууллагуудаас хийх ажлыг уялдуулан зохицуулах, явц, байдлыг нэгтгэн дүгнэлт гаргах, үр дүнг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байх үүрэг бүхий албыг энэ оны З дугаар улиралд багтаан байгуулж ажиллуулахыг Хууль зүйн яаманд даалгасугай.

6 дахь хэсгийг Засгийн газрын 1996 оны 201 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ