A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 203

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд хөрөнгийн эх үүсвэр нь шийдвэрлэгдээгүй байгаа зарим авто зам, замын байгууламжийг барих ажлын гүйцэтгэгчийг дараахь нөхцөлтэйгээр хязгаарлагдмал тендер зарлан шалгаруулж холбогдох журмын дагуу гэрээ байгуулан ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт үүрэг болгосугай:

а/авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулснаас хойш 3 жилийн дотор төсөвт дарамт учруулахгүйгээр үе шаттайгаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгуулах /Энэ хэсэгт Засгийн газрын 2006 оны 225 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/;

б/авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан гүйцэтгэгч тухайн авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварыг цаашид хариуцаж байгаад Засгийн газарт үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх;

в/тодорхой чиглэлийн авто зам, замын байгууламжийг хувийн хөрөнгөөр барьж байгуулан ашиглаж эзэмших.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.БАТХҮҮ