A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН МУЗЕЙН ТУХАЙ

2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 185

Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үндэслэн хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг үйл ажиллагааны чиглэл, үзмэрийнх нь төрийн өм чийн харьяаллыг өөрчлөхгүй байх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад шилжүүлэн эзэмшүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД