A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

УЛСЫН САЙН МАЛЧИН,ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2011 онд 43 малчныг "Улсын сайн малчин"-аар, 10 аж ахуйн нэгжийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор тус тус шалгаруулан шагнасугай.

2. "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ын 2 болон 10 дахь заалтын "15 хүртэл малчныг" гэснийг,мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам"-ын 2 болон 10 дахь заалтын "8 хүртэл аж ахуйн нэгж, байгууллага" гэснийг тус тус 2011 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ