Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН НӨӨЦӨӨС УЛААНБУУДАЙН ҮР ГАРГАЖ НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН НӨӨЦӨӨС УЛААНБУУДАЙН ҮР ГАРГАЖ НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ


2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 135



Улсын нөөцийн тухай хуулийн 13.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


2011 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 5100 тонн улаанбуудайн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, борлуулалтын орлогоор нь 2011 оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод зөвшөөрсүгэй. 


                 Монгол Улсын Ерөнхий сайд                                        С.БАТБОЛД 


               Монгол Улсын Шадар сайд                                            М.ЭНХБОЛД