Хэвлэх DOC Татаж авах
УРГАМЛЫН ҮР,ҮРСЛЭГ, СУУЛГАЦ, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИС, БОРДООГ ЖИЛД НЭГ УДАА НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УРГАМЛЫН ҮР,ҮРСЛЭГ, СУУЛГАЦ, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИС, БОРДООГ ЖИЛД НЭГ УДАА НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ


2011 оны 5 дугаар сарын 3-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 146



Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Ургамлын үр, үрслэг, суулгац болон ургамал хамгааллын бодис, бордоог жилд нэг удаа 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтрүүлж байх хилийн боомтыг дор дурдсанаар тогтоосугай:


1.1. Ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх хилийн боомт:


1.1.1. Дорнод аймгийн Хавирга;


1.1.2. Завхан аймгийн Арцсуурь;


1.1.3. Говь-Алтай аймгийн Бургастай;


1.1.4. Хөвсгөл аймгийн Ханх.


1.2. Ургамал хамгааллын бодис, бордоо нэвтрүүлэх хилийн боомт:


1.2.1. Дорнод аймгийн Хавирга;


1.2.2. Ховд аймгийн Булган;


1.2.3. Баян-Өлгий аймгийн Цагааннуур;


1.2.4. Увс аймгийн Боршоо;


1.2.5. Завхан аймгийн Арцсуурь;


1.2.6. Говь-Алтай аймгийн Бургастай;


1.2.7. Хөвсгөл аймгийн Ханх.


2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү нарт даалгасугай.


          Монгол Улсын Ерөнхий сайд                                         С.БАТБОЛД


        Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн 


                үйлдвэрийн сайд                                                      Т.БАДАМЖУНАЙ