A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 319

Улаанбаатар хот

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Увс нуур-Улаангом-Хархираагийн чиглэлд хатуу хучилттай зам барих ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

2. Увс нуур-Улаангом-Хархираагийн чиглэлд цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болгох асуудлыг шийдвэрлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай.

3. Увс аймагт аялал жуулчлал хөгжүүлэхэд мэргэжлийн болон хууль тогтоомжид заасан бусад дэмжлэг үзүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд үүрэг болгосугай.

4. Аймгийн усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР