Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН НӨӨЦӨӨС УЛААНБУУДАЙН ҮР ГАРГАЖ, НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН НӨӨЦӨӨС УЛААНБУУДАЙН ҮР ГАРГАЖ,НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ


2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 149



Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


2012 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4600 тонн улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдан, борлуулалтын орлогоор нь 2012 оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                   С.БАТБОЛД


Монгол Улсын Шадар сайд                                                                     М.ЭНХБОЛД