Хэвлэх DOC Татаж авах
ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журам”, “Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлг

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журам”, “Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”/


2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 176



Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг 1 дүгээр , “Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Аж ахуйн нэгж, байгууллага болон орон нутагт тохиолдож болзошгүй гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг энэ журмын дагуу хийж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд С.Отгонбаярт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Монгол Улсын сайд С.ОТГОНБАЯР