A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2021 оны 136 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


2007 оны 7 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 175



Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн 17 дугаар хавсралт, Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.(Хөтөлбөрт Засгийн газрын 2010 оны 164 дүгээр тогтоол, Засгийн газрын  2015 оны 128 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 5 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон).


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний хөтөлбөр (журам) батлах тухай” Засгийн газрын 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 215 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ