- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Үнийг тогтворжуулах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 147
Улаанбаатар хот
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Үнийг тогтворжуулах)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд иргэдийг үнийн хэт өсөлтөөс хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.
2. Үнийг тогтворжуулах хөтөлбөр болон төлөвлөгөөний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахад Зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлж, хэрэгжилтийн явц, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд бөгөөд Зөвлөлийн дарга Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A