A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ /ОХУ-д суугаа Элчин сайдын яамны 105 айлын орон сууцны барилгыг/

Дугаар 231

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны 105 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор Москва хотод төлөөлөгчийн газар нь ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагуудад уг байрнаас тодорхой тооны сууц худалдахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН