A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 162

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны эзэмшилд зориулан 2270 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт зөвшөөрсүгэй.

2. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад шаардагдах 246.614 (хоёр зуун дөчин зургаан мянга зургаан зуун арван дөрвөн) евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР