Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2016 оны 16-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2016-1-4-ний өдрийн 16-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсон)


2012 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 2



Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.


2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.


3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж шаардлагатай хөрөнгийг жил бүр төсөвт тусгахын зэрэгцээ гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


4. Өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр зарцуулах нэмэлт хөрөнгийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой санаачилга гарган ажиллахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд                                          С.БАТБОЛД


Нийгмийн хамгаалал, 


  хөдөлмөрийн сайд                                                        Т.ГАНДИ