A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд болох Гандантэгчинлэн хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүсийг 58,0 га, Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5,7 га, Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2,0 га, Дамбадаржаа хийдийн хамгаалалтын бүсийг 10,5 га, Гэр хэлбэрт модон дуганууд буюу Дашчойлин хийдийн хамгаалалтын бүсийг 1,7 га, Чин ван Ханддоржийн байшингийн хамгаалалтын бүсийг 0,5 га газар байхаар тус тус тогтоосугай.

2. Хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД