A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 190

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хот, Хөвсгөл, Хэнтий, Төв аймгийн нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Уушгийн өврийн буган чулууны цогцолборын хамгаалалтын бүсийг 42,0 га, Аваргын балгасын хамгаалалтын бүсийг 1230 га, Манзуширийн хийдийн хамгаалалтын бүсийг 15,6 га, Дарь-Эхийн сүмийн 2 чулуун баганын хамгаалалтын бүсийг 0,07 га газар байхаар тус тус тогтоосугай.

2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлын хангаж, хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглох арга хэмжээ авахыг дээрх аймгийн болон нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А. ЦАНЖИД