A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Архангай, Өвөрхангай, Төв аймгуудын нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Билгэ хаан, Культегиний хөшөөний хамгаалалтын бүсийг 20.8 кв.км, Хар балгасын хамгаалалтын бүсийг 39.8 кв.км, Төвхөн хийдийн хамгаалалтын бүсийг 4.5 кв.км, Тоньюкукийн хөшөөний хамгаалалтын бүсийг 65.58 кв.км газар байхаар тус тус тогтоосугай.

2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хориглох арга хэмжээ авахыг дээрх аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД