A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2004 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 144

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын санхүүжилтээр энхийг сахиулах ажиллагааны олон улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүний хамтарсан дадлагыг манай улсын нутаг дэвсгэр дээр 2004 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаад зөвшөөрсүгэй

2. Хамтарсан дадлагад оролцох олон улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүний агсамж, нормт хангалтын зүйлсэд холбогдох хууль тогтоомжийн дагуу үзлэг, шалгалт явуулахыг Улсын гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга П.Сүндэв нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА