A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХАМТАРСАН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

"Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1992 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Хэлэлцээр"-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Монголын хэсгийн дарга -Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
Гишүүд: -Үндэсний архивын газрын дарга;
-Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга;
-Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал;
-Үндэсний төв архивын захирал;
-Үндэсний архивын газрын судалгаа-арга зүй, хяналтын хэлтсийн дарга;
-Зэвсэгт хүчний төв архивын дарга;
-Засгийн газрын архивын эрхлэгч;
-Үйлдвэр, худалдааны яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн.

/Засгийн газрын 2000 оны 168 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав/

2. Архивын салбарт хамтран ажиллах Монгол, Оросын хамтарсан Комиссын Монголын хэсгээс 1997-1998 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхийг хэсгийн даргад үүрэг болгосугай.

3. Архивын салбарт хамтран ажиллах Монгол, Оросын хамтарсан Комиссын хуралдаан, ОХУ-ын архивуудад байгаа Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг судлах, хуулбарлан авчрах судлаачдыг явуулж ажиллуулах, архивын ажилтны мэргэжил дээшлүүлэхтэй холбогдсон зардлыг цаашид улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд П.Цагаан, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хамтарсан комиссын Монголын хэсгийг байгуулах тухай" Засгийн газрын 1994 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

/Энэ тогтоолын 3 дахь заалтаас бусдыг нь 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ж.АМАРСАНАА