A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ ТУХАЙ

1993 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 140

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.ХБНГУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгосон 10 сая дойч маркийн хөнгөлөлттэй зээлийг Монгол улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн дагуу хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулан, хоёр талын хамтран шалгаруулж сонголт хийсэн 52 төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах технологийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг ХБНГУ-аас авахад ашиглуулахаар аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний үндсэн дээр олгох тухай Худалдаа, үйлдвэрийн яамны саналыг зүйтэй гэж үзсүгэй.

2.Сангийн сайд Д.Даваасамбууд даалгах нь:

а)дээр дурдсан валютын зээл, түүний хүүгийн өрийн төлбөрийг Монгол банкнаас зарласан тухайн төлбөр гүйцэтгэх үеийн валютын ханшаар тооцон төгрөгөөр төлүүлж хуримтлуулах, нийт зээлийн 10 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгааг төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авсугай;

б)төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад олгох зээлийн төлөх хугацаа, хүүгийн нөхцөлийг төслийн ач холбогдол, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, төлбөрийн чадвар болон уг зээлийн гадаад төлбөрийн нөхцөлтэй уялдуулан зээлийн жилийн хүүгийн хэмжээг 3 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож, зээлийг 10 жилийн хугацаатайгаар олгохын хамт эхний гурван жилд зөвхөн хүүг төлүүлж, үлдсэн хугацаанд

үндсэн өр, түүний хүүг хагас жил тутамд тэнцүү хэмжээгээр хувааж төлүүлсүгэй.

Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ