- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-т заасны дагуу дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн тус тусын жишгээр сургалтын зардлыг нь төрөөс хариуцаж байсан суралцагчдад тухайн сургуулиа төгсгөх хүртэл уг зардлыг үргэлжлүүлэн олгоно.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A