A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС,ТЭТГЭВЭР,ТЭТГЭМЖ ДЭЭР НӨХВӨР ОЛГОХ,АМЬЖИРГААНЫ БАТАЛГААЖИХ ДООД ТҮВШИНГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС,ТЭТГЭВЭР,ТЭТГЭМЖ ДЭЭР НӨХВӨР ОЛГОХ,АМЬЖИРГААНЫ БАТАЛГААЖИХ ДООД ТҮВШИНГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1993 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 94

Төгрөгийн гадаад орны валюттай харьцах ханшийг болон орон сууц, ахуйн хэрэглээний ус, эрчим хүч, нийтийн тээврийн үйлчилгээний үнэ, тарифыг чөлөөт тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/1, 5, 6 дахь хэсгүүд ЗГ-ын 1993 оны 184 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Бүх төрлийн тэтгэвэр авагчдад сард олгож байгаа нөхвөрийн хэмжээг энэ оны 6 дугаар сарын 15-наас болон 9 дүгээр сарын 15-наас тус тус 500 төгрөгөөр нэмэгдүүлэн олгосугай.

/ 3 дахь хэсэг ЗГ-ын 1996 оны 125 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /

4.Төсөвт байгууллагад ажиллаж тэтгэвэр, хөдөлмөрийн хөлс давхар авч байгаа иргэдэд энэ тогтоолын 2 дугаар зүйлд дурдсан нөхвөрийг олгож байх нь зүйтэй гэж үзсүгэй.

7.Төсөвт байгууллагын ажилтны хөдөлмөрийн хөлсний тогтолцоог боловсронгуй болгох болон хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн асуудлыг холбогдох яам, газрын оролцоотойгоор боловсруулж, энэ оны IҮ улиралд багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд (Э.ГОМБОЖАВ), Сангийн сайд (Д.ДАВААСАМБУУ), Үндэсний хөгжлийн газрын дарга (Ч.УЛААН) нарт даалгасугай.

8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүн амын нийгмийн баталгааг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолын нэгдүгээр зүйл, хоёрдугаар зүйлийн 1-д заасныг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ