A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр/

Дугаар 160

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг 1 дүгээр, Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх аймаг, сумын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн хүрээний мэдэгдэл, улсын болон орон нутгийн жил бүрийн төсөв, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрт тусгах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах орчныг бий болгох арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж биелэлтийг жил бүрийн IҮ улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд бөгөөд Хүнс,хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.ЖИГЖИД