A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 126

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт оршдог Баруун хүрээний туурийн хамгаалалтын бүсийг 220 га, Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт оршдог Хөгнө тарнийн дээд, доод хийдийн туурийн хамгаалалтын бүсийг 42.9 га газар байхаар тус тус тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн геодезийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглох арга хэмжээ авахыг дээрх аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосугай..

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД