A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ЖИШИГ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан хувьцаат компанид ажиллагчдын хөдөлм
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ЖИШИГ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан хувьцаат компанид ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний тогтолцоог бүрдүүлэхэд баримтлах нийтлэг журам/

1995 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 90

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн З7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын үйлдвэрийн газрын даргын болон төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийн ерөнхий захирлын албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний жишгийг Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 9 дахинаас илүүгүй байхаар бодож удирдаж буй нэгжийнх нь үйл ажиллагааны цар хүрээ, үр дүнг харгалзан гэрээ дүгнэх үедээ тогтоож байхыг харъяалах сайд, тусгай газрын дарга нарт зөвшөөрсүгэй.

2.Улсын үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан хувьцаат компанид ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний тогтолцоог бүрдүүлэхэд баримтлах нийтлэг журмыг хавсралтын ёсоор баталсугай.

3.Улсын үйлдвэрийн газарт болон төрийн өмч давамгайлсан хувьцаат компаниуд хөдөлмөрийн хөлсний тогтолцоог бүрдүүлэх нийтлэг журмыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний талаар журам гаргаж мөрдүүлэхийг улсын үйлдвэрийн газрын дарга, төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийн ерөнхий захирал нарт зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ