Хэвлэх DOC Татаж авах
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр/


2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 207



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. “Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 1 дүгээр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг хянан жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, гадаад зах зээлийг өргөжүүлэх, энэ чиглэлээр олон улсын гэрээ байгуулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарт тус тус үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ