A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН

2010 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2010 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нийгмийн даатгалын тухай, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2010 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2010 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын доод хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

109,735.4

2

Ажиллагсдаас төлөх шимтгэл

145,699.1

3

Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

57,498.8

4

Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл

20.0

5

Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл

10,906.1

6

Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

7,528.6

7

Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл

2,815.4

8

Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний төлөх шимтгэл

1,800.0

9

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл

649.5

10

Бусад орлого

10,193.4

Нийт орлого

346,846.2

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Зарлагын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Тэтгэврийн даатгалын сан

342,889.7

2

Тэтгэмжийн даатгалын сан

27,504.1

3

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

16,270.0

4

Ажилгүйдлийн даатгалын сан

12,313.7

5

Эрүүл мэндийн даатгалын сан

80,093.8

6

Үйл ажиллагааны зардал

9,239.0

7

Хөрөнгө оруулалт:

2,625.0

7.1

Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, 14х30м /Улаанбаатар,Сонгино-Хайрхан дүүрэг/

480.0

7.2

Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, 14х30м /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/

480.0

7.3

Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын өргөтгөл, 9.5х12.9м /Баянхонгор/

60.0

7.4

Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, 14х30м /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/

180.0

7.5

Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, 16х21м /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/

180.0

7.6

Их засвар /Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий, Орхон, Говь-Сүмбэр, Нийгмийн даатгалын ерөнхий газар/

73.7

7.7

Тавилга, эд хогшил худалдан авах /7 аймаг, 4 дүүрэг, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэдээлэл, тооцоолол, сургалтын төв, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /

47.9

7.8

Компьютер, тоног төхөөрөмж худалдан авах /21 аймаг, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэдээлэл, тооцоолол, сургалтын төв, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/

380.9

7.9

Автомашин худалдан авах /Өмнөговь, Орхон, Баянгол дүүрэг/

54.0

7.10

Дулааны тоолуур тавих /Дорнод/

3.5

7.11

Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж

40.0

7.12

Ажилтнуудын орон сууцны хөнгөлөлт /нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд/

642.0

7.13

Ажлын дүрэмт хувцасны зардал /нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд/

3.0

Нийт зарлага

490,935.3

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ