A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 191

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6, 17.8-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгий дэх оршуулгын газрын хамгаалалтын бүсийг "А" хэсгийн урд зүгт 70 метр, баруун зүгт 30 метр, зүүн зүгт 80 метрийн хэмжээтэй байхаар, "Б", "В" хэсгийн баруун зүгт 50-80 метр, зүүн зүгт 50 метр, хойд зүгт 80 метрийн хэмжээтэй байхаар, "Г" хэсгийн баруун зүгт 10 метр, зүүн зүгт 90 метрийн хэмжээтэй байхаар тус тус тогтоосугай

2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, айл өрх буулгахыг хориглох арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга М.Энхболд, Дотоодын цэргийн дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир нарт үүрэг болгосугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ