A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛИЙН НОРМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 174-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛИЙН НОРМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 174-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 45

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, "Цэргийн дүрэмт хувцасны зарим загвар батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 122 дугаар зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хил хамгаалах байгууллагын хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдын хувцас, хэрэглэлийн норм"-ыг 1 дүгээр, "Хил хамгаалах байгууллагын цэргийн албан хаагчдын хувцасны өнгө, материалын ялгаа"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаас бусад хилчдийн тусгай зориулалтын болон ажлын хувцас, хийх загвар, эдэлгээний норм, хангалтын заавар, хувцас өмсөх дүрмийг хилчдийн гүйцэтгэх үүргийн онцлогтой уялдуулан 2006 оны П улиралд багтаан шинэчлэн баталж мөрдүүлэх, хил хамгаалах байгууллагын цэргийн албан хаагчдыг нормын хувцас, хэрэглэлээр батлагдсан төсөвтөө багтаан 2006 оны П улирлаас эхлэн хангах арга хэмжээг авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэмт хувцас, хэрэглэлийн норм батлах тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын З-ны өдрийн 16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6 дахь хүснэгтийн "Хилийн цэрэг" гэсэн үзүүлэлт бүхий хэсэг болон "Тайлбар" гэсэн хэсгийг бүхэлд нь, мөн хавсралтын 5 дахь хүснэгтийн "Тайлбар"-ын 4, 5-ыг тус тус хүчингүй болсонд тооцох, мөн хавсралтын 5 дахь хүснэгтийн "Тайлбар" гэсэн хэсгийн З-ыг "3. Хил хамгаалах байгууллагын гэрээт цэргийн албан хаагчдад хамаарахгүй" гэж өөрчлөх, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын "Тайлбар" гэсэн хэсэгт "6. Энэ хавсралтын 4, 5, 6, 7 дугаар хүснэгт хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, сонсогч, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдад хамаарахгүй." гэж тус тус нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД