A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан 17 дугаар хавсралтад дараахь нэмэлт оруулсугай:

38. Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо Монгол Улсын Ерөнхий сайд

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Олимпийн наадамд бэлтгэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 187 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ