A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 246

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийн тодорхой хэсгийг чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Т.Ганди, Сангийн сайд Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

З. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн П улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүн амын эрүүл мэндийн боловсрол үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаар тогтоол, "Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны З дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаар тогтоол, "Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 139 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ