A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ТӨВ БИРЖ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 8 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 194

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн төв биржийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан ажиллуулсугай.

2. Хөдөлмөрийн төв биржийн бүтэц, дүрмийг батлан захирлыг нь томилж ажиллуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.

3. Төв биржийн барилга барих, тоног төхөөрөмж авахад шаардагдах хөрөнгийг "Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр" төслөөс санхүүжүүлэх талаар холбогдох саналыг олон улсын байгууллагад тавихыг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД