A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр/

Дугаар 255

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.2.2, 4.2.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд, 2 дугаар хавсралтад заасан хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тус тус тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Туяа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүү нарт үүрэг болгосугай.

3. Цаачдын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг цаачин өрхөд нэг удаа буцалтгүй тусламжаар олгох бараа, материалын жагсаалтыг 3 дугаар хавсралтын ёсоор баталж, түүнд шаардагдах 624.0 (зургаан зуун хорин дөрвөн) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрч, бараа, материалыг бүрдүүлж холбогдох иргэдэд олгох ажлыг зохион байгуулахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүүд даалгасугай.

4. Цаачин иргэдэд үйлчлэн тухайн орон нутагт ажиллах багш болон хүний их эмчийн мэргэжлээр суралцагч оюутныг гэрээний үндсэн дээр Төрийн сангийн зардлаар сургах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

5. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж биелэлтийн явц, үр дүнг жил бүрийн IҮ улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА