A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 350

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сард 108000 (нэг зуун найман мянган) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дүгээр тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ