A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Хэвлэлийн үйлдвэрлэл)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хэвлэлийн үйлдвэрлэл" хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа нарт даалгасугай.

3. Хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан салбарын мэргэжлийн холбоо, холбогдох бусад байгууллагатай хамтран зохион байгуулж, биелэлтийг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ