A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөж албан тушаалын сул орон тоо гарсан бол тухайн албан тушаалд төрийн албан хаагчийг шинээр томилох тохиолдолд 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан дор дурдсан хуулиудыг дагаж мөрдөнө:

Хэвлэх

1/ Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай;

2Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай;

3/Архивын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

4/Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай;

5/ Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

6/Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

7/Монгол Улсын татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

8/Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

9/Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

10/Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

11/Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай;

12/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

13/Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

14/Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

15/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай.

2 дугаар зүйл. 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалтыг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ