A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 147

Улаанбаатар хот

ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ /Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын/

Соёлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааг байгуулсугай.

2. Хамгаалалтын захиргааны бүтэц, орон тооны дээд хязгаар болон дүрмийг баталж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.

3. Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны зардлыг 2011 оноос эхлэн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР