A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 250

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Зөгийн үүр)

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 4.8.3, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх "Зөгийн үүр" хөтөлбөрийг 1 дүгээр, "Зөгийн үүр хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Зөгийн үүр хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-нд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн төсөлд тусгах, тодорхой хэсгийг гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгасугай.

3. Хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР