A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 101

Улаанбаатар хот

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт орших Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг 53782.0 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн геодезийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж шинээр барих, хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг зогсоож, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсэд шон тэмдэг тавих, хашаа барих зэргээр хамгаалалтын дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол,соёл,шинжлэх

ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Байгаль орчин,аялал

жуулчлалын сайд Л.ГАНСҮХ