A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 235

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

"Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах, сургалт зохион байгуулах, хууль сурталчлах чиг үүрэг бүхий нэгжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дэргэд байгуулж, орон тооны дээд хязгаарыг 7 байхаар тогтоосугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан нэгжийн 2011 оны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас, 2012 оноос эхлэн холбогдох зардлыг төсөвт тусган санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай./ЗГ-ын 2012-05-30-ны 188-р тогтоолоор 2, 3-р зүйлийг хүчингүй болгосон/

4. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл ажилд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй.

5. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явц, дүнг улирал бүр Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ