Хэвлэх DOC Татаж авах
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ


2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 137



Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Хөдөө аж ахуйн ээлжит тооллого, судалгааг 2012 оны 5 дугаар сарын 25-наас 2012 оны 6 дугаар сарын 15-ны хооронд явуулахаар тогтоосугай.


2. Хөдөө аж ахуйн ээлжит тооллого Зохион байгуулах комиссыг хавсралт ёсоор баталсугай.


3. Хөдөө аж ахуйн ээлжит тооллого, судалгаа явуулахтай холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ тооллого явуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа өрх, аж ахуйн нэгжийг тооллогод бүрэн хамруулах арга хэмжээ авч, тооллогын ажилд удирдлага, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.


4. Тооллогын дүнг нэгтгэн 2013 оны эхний хагас жилд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах комисст даалгаж, Үндэсний статистикийн хороонд зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд                                     С.БАТБОЛД


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн 


        үйлдвэрийн сайд                                               Т.БАДАМЖУНАЙ