A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦАГААН ЗЭЭРИЙН ЭВЭР, ХАЛИУН БУГЫН ЯСАН ЭВЭР ГАДААДАД ГАРГАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

2007 оны 8 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 192

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, Ан агнуурын тухай хуулийн 8.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цагаан зээр, халиун бугын тархац нутаг хумигдан,тоо толгой цөөрсөнтэй холбогдуулан тэдгээрийн нөөцийг хамгаалах, цаг агаарын хуурайшилтай үед ой, хээрийн түймэр болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эврээр дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагаан зээрийн эвэр,халиун бугын ясан эврийг гадаадад гаргахыг 2 жилийн хугацаагаар хориглосугай.

2. Тусгай зориулалтаар гадаадын иргэнд агнуулсан цагаан зээрийн дагзтай эвэрт энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийг хамааруулахгүй байсугай.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Д.Баттөмөр нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР