A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

2005 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 219

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад шүүх байгуулагдсаны 80 жилийн ойг 2006 оны 4 дүгээр сарын гурав дахь долоо хоногт тэмдэглэхээр тогтоосугай

2. Шүүх байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг 2006 оны улсын төсөвт тусган зохих журмын дагуу хянаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгасугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.УЛААН

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ