A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ШУУДАНГИЙН МАРКИЙН СЭДВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (ЕС-ын захирамж)

1. Шуудангийн тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн 2010-2011 онд хэвлэгдэх шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД