A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ

/шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, энэ талаар иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2 дугаар  зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль[1], Нийгмийн халамжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1.Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг "хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалал

4.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэн нийгмийн хамгааллын дараахь үйлчилгээнд хамрагдах эрхтэй:

4.1.1. нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж;

4.1.2. нийгмийн халамжийн тэтгэвэр;

4.1.3. нийгмийн халамжийн тэтгэмж;

4.1.4. тусламж, хөнгөлөлт;

4.1.5. төрөлжсөн асрамжийн үйлчилгээ;

4.1.6. олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ;

4.1.7. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ;

4.1.8. эрүүл мэндийн үйлчилгээ;

4.1.9. боловсрол, соёл, урлагийн үйлчилгээ;

4.1.10.нийгмийн хөгжлийн үйлчилгээ.

/Энэ заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт

Хэвлэх

5.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнд нийгмийн халамжийн сангаас дор дурдсан тусламж, хөнгөлөлтийг үзүүлнэ:

5.1.1. бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.1.2. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезийн үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгох;

5.1.3. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг 3 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох;

5.1.4. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг 3 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох;

5.1.5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх эсхүл автобусаар үйлчлэх;

5.1.6.дотоодын рашаан, сувилалд асруулах, сувилуулах шаардлагатай дараах этгээдэд нэг талын унааны болон эрхийн бичгийн үнийн зардлыг дор дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгох:

5.1.6.а.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь;

5.1.6.б.энэ хуулийн 5.1.6.а-д заасан хүүхдийг асрамжилж яваа нэг иргэнд 50 хувь;

5.1.6.в.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 50 хувь.

/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.1.7.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгазахгүйгээр сувилуулах;

/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.8. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх;

5.1.9. насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх;

5.1.10. нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;

/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.11. хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх;

/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.12. бүрэн хараагүй хүн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих шаардлагатай болвол ирж буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;

/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.13. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгох;

/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.14. нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгох.

/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.15.хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох.

/Энэ заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.16.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх сэргээн засах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх;

/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.17.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгох.

/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.2.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харъяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.3.Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тэргүүн ээлжинд үйлчилнэ.

5.4.Энэ хуулийн 5.1-д заасан тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.

5.5.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төрөлжсөн асрамжийн, эсхүл олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулж болно.

5.6.Орон гэргүй бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэр олгох, орон сууцны нөхцөл сайжруулах арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг Засгийн газар тухайн жилийн улсын төсөвт тусгана.

/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэргээн засалт

Хэвлэх

6.1. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хүн нийгмийн харилцаанд оролцох, өөрөө өөртөө үйлчилж сурах, бие даан хөгжих чадвар эзэмших зорилгоор сэргээн засах үйлчилгээнд хамрагдах эрхтэй. Сэргээн засах үйлчилгээ нь эрүүл мэнд, мэргэжил, боловсрол, хөдөлмөр, нийгмийн болон сэтгэл зүйн гэсэн төрөлтэй байна.

6.2. Энэ хуулийн 6.1-д заасан үйлчилгээг сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг эмчилгээ, сувилгааны, сургалтын байгууллага болон протез, ортопедийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж үзүүлнэ.

6.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах үйлчилгээг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, зардлыг хэсэгчлэн буюу бүрэн санхүүжүүлж болно.

6.4.Сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчилгээний болон эдгээр байгууллагад тавих стандартыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.5.Сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг энэ хуулийн 6.4-т заасны дагуу магадлан итгэмжлэх журмыг нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурах, боловсрол эзэмших эрх

Хэвлэх

7.1.Сүрьеэ зэрэг архаг халдварт өвчний халдвартай үед байгаагаас бусад тохиолдолд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэн эрүүл иргэдтэй хамт сурч, боловсрох, мэргэжил эзэмших эрхтэй бөгөөд тэдгээрийг бүх шатны боловсрол эзэмшихэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

7.2.Бүх шатны боловсролын болон мэргэжил олгох байгууллага нь сурч, боловсрох, мэргэжил эзэмших чадвартай энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнийг энэ хуулийн 7.1-д зааснаас бусад үндэслэлээр элсүүлэхээс, элсэлтийн шалгалтад оруулахаас татгалзахыг хориглоно.

7.3.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хүүхэд энэ хуулийн 7.1-д заасан шалтгаангүй бол сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагад эрүүл хүүхэдтэй хамт хүмүүжих эрхтэй.

7.4.Дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнийг элсүүлэх хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлж, тэнцсэн тохиолдолд тухайн иргэний, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг сурагч буюу оюутны сургалтын зардлыг сургалтын төрийн сан хариуцна.

7.5.Тусгай хэрэгцээт боловсрол олгох ясли, цэцэрлэг, бүх шатны сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцах хүүхэд ба иргэнийг энэ хуулийн 10.1-д заасан комисс тодорхойлно.

/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.6.Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллага нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэний боломжид үндэслэн стандартын дагуу боловсрол эзэмшүүлнэ.

7.7.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд боловсрол олгох сургалтын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.8.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох сургалтын байгууллагын холбогдох албан тушаалтан, энэ хуулийн 10.1-д заасан нийгмийн хамгаалал эрүүл мэнд, боловсролын, комиссын гишүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан нэмэгдэл цалин олгоно.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.9.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тусгай хэрэгцээт боловсролд үнэ төлбөргүй хамрагдахыг төрөөс дэмжинэ.

7.10.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.11.Энэ хуулийн 7.4, 7.9-д заасан сургалтын зардлын хэмжээ, 7.8-д заасан нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар батална.

8 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт

Хэвлэх

8.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэн ажил, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж түүний ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлүүлнэ.

8.2.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас халах, энэ хуулийн 7.1-д зааснаас бусад тохиолдолд боломжтой ажил, албан тушаалд авч ажиллуулахаас татгалзахыг хориглоно.

8.3.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэний ажлын цагийг Хөдөлмөрийн тухай[2] хуулийн 71.5-д заасны дагуу богиносгож болно.

8.4. Аж ахуйн нэгж, байгууллагад хараагүй хүнийг ажиллуулах ажлын байрны жагсаалтыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд цалин хөлс авч байгаа гэсэн шалтгаанаар нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын аливаа тэтгэвэр, тэтгэмжийг нь зогсоохыг хориглоно.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний соёл, урлаг,

Хэвлэх

9.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнийг олимп, дэлхийн, тивийн хэмжээний олон улсын тэмцээнд оролцохоор холбогдох журмын дагуу шалгаран явахад нь замын зардлыг Биеийн тамир, спортын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу санхүүжүүлнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнд зориулсан соёл, урлаг, биеийн тамир, олон нийтийн арга хэмжээ нь түүний чадавхид зохицсон байх бөгөөд тухайн иргэнийг өөрийн оронд зохиогддог дээрх арга хэмжээнд оролцоход нь төрөөс дэмжинэ.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.3.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнд зориулсан дор дурдсан арга хэмжээг төрийн зохих байгууллага зохион байгуулна:

9.3.1.ажил, амьдралынх нь талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах;

9.3.2.телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний орчуулгатай гаргах, урсгал мэдээлэл явуулах, бичгэн мэдээллийг хараагүй хүнд зориулж нэвтрүүлэгч унших;

9.3.3. нийтийн тээврийн хэрэгсэл, төмөр зам, орон сууц, албан байгууллага, нийтийн үйлчилгээний газрын орц, гарц, гэрэлтүүлэг, бие засах газрын зорчих хэсгийг эдгээр иргэдийн хязгаарлагдмал боломжид тохируулан хийх;

9.3.4. гэрлэн дохио, нийтийн үзвэр, үйлчилгээний газрын талбай, зам, харилцаа, холбооны хэрэгсэл эдгээр иргэдийн хэрэгцээ, шаардлагад зохицсон байх;

9.3.5.аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид эдгээр иргэдийн соёл, урлаг, биеийн тамир, олон нийтийн арга хэмжээнд санхүүгийн туслалцаа үзүүлэх;

9.3.6. нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, дорвитой хувь нэмэр оруулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эдгээр иргэдийн нийгмийн хамгааллын талаар хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих;

9.3.7. хараагүй хүнд зориулсан брайль болон томруулсан үсэгтэй ном, сурах бичиг, сонин, сэтгүүл хэвлэх зардлыг нийгмийн халамжийн сангаас гаргах.

/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл. Иргэн хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоох,

Хэвлэх

10.1.Иргэн хөгжлийн бэрхшээлтэй болохыг дараах байдлаар тогтооно:

10.1.1.16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэрээр;

10.1.2.16 ба түүнээс дээш насны иргэний хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох ажлыг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.2. Энэ хуулийн 10.1-д заасан комиссын дүгнэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэнийг бүртгэн үнэмлэх олгох үүргийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.3. Аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь нарийн мэргэжлийн /дотор, мэдрэл, мэс засал, ерөнхий эмч/, нийгмийн даатгалын магадлагч эмч, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын болон ажил олгогчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын эрх, үүрэг, ажиллах журам, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалтын цогц хөтөлбөр боловсруулах аргачлал зэргийг нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.5.Энэ хуулийн 10.2-т заасан үнэмлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт болно.

10.6.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаархи статистик мэдээллийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар гаргаж, Үндэсний статистикийн газарт өгнө.

10.7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн загвар, түүнийг олгох журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, албан ёсны статистик мэдээллийн маягтыг Үндэсний статистикийн газрын дарга батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн

хамгааллын талаархи аж ахуйн нэгж, байгууллага,

албан тушаалтны гүйцэтгэх үүрэг

11 дүгээр зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын талаархи аж ахуйн нэгж, байгууллага,

Хэвлэх

11.1.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын талаархи төрийн бодлого боловсруулах холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.

11.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаархи хууль тогтоомжийн биелэлтийг хангаж тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлах, нийгмийн халамжийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх арга хэмжээ авна.

11.3.Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын талаар тус тусын эрх хэмжээний хүрээнд дор дурдсан үүрэг хүлээнэ:

11.3.1.сум, дүүрэг, хорооны Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгуулах, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэнийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах асуудлаар холбогдох байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, сургалтад хамруулах, урлаг соёл, биеийн тамир, олон нийтийн арга хэмжээнд оролцуулах;

11.3.2.аймаг, нийслэлийн Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын асуудлаар орон нутгийн хэмжээнд авах арга хэмжээний санал боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, энэ талаар баримтлах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах.

11.4.Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаад хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэнд тухайн байгууллага тусламж, дэмжлэг үзүүлнэ.

11.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх, үүргийг хүлээж авсан этгээд энэ хуулийн 11.4-т заасан үүргийг хэрэгжүүлнэ.

12.1.Энэ хуульд заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, зардлыг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад асуудал

13 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

13.1. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

13.2. Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг буруу тогтоож тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсгэсэн албан тушаалтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 35.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэж, олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлнэ.

13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ