A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ТУХАЙ

1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 216

Орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын дутагдаж байгаа санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Эрүүл мэндийн даатгалын сангийн 1998 оны орлого, зарлага, Эрүүл мэндийн даатгалын болон эмнэлгийн байгууллагын хоорондын тооцоог нарийвчлан шалгаж, төрөөс эрүүл мэндийн даатгалын хураамжийг хариуцах иргэдийн хураамжид 1998 онд олгохоор төлөвлөгдсөн хөрөнгийн дутуу санхүүжилтийг нэг удаагийн арга хэмжээ болгон төвлөрсөн төсвөөс шууд шилжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаяр нарт, уг хөрөнгийг зөвхөн эмнэлгийн байгууллагуудын санхүүжилтэд зарцуулахыг аймгуудын Засаг дарга нарт даалгасугай..

Монгол Улсын Ерөнхий Сайдынүүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайдын үүрэг Гүйцэтгэгч Ш.БАТБАЯР

Сангийн сайдын үүрэг Гүйцэтгэгч Б.БАТБАЯР