A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-7-6-ны 239-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


1998 оны 8 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 158



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1."Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2."Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр баталсугай. Үүнд:


Зөвлөлийн дарга -              Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд


Гишүүд: -                              Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;


-Дэд бүтцийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;


-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;


-Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга;


- Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;


-Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны


Төрийн нарийн бичгийн дарга;


-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;


-Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга.


Нарийн бичгийн дарга -Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа,


хамтын ажиллагааны газрын дарга; /Засгийн газрын 2001 оны 46 дугаар тогтоолоор 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон/


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ


Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ