A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРДЭНЭС-МГЛ ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

2007 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 113

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрдэнэс-МГЛ" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид эд хөрөнгө худалдан авах болон үйл ажиллагааны зардалд нь шаардагдах 204,2 (хоёр зуун дөрвөн сая хоёр зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

2. "Эрдэнэс-МГЛ" компаниас үзүүлэх зөвлөх үйлчилгээний хөлсний хэмжээг баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН