A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 1993 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1993 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 21



Монгол Улсын Их Хурлаас баталсан эдийн засаг, нийгмийг 1993 онд ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН чиглэлийн зорилтуудыг ханган биелүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Үндэсний хөгжлийн газар, Сангийн яаманд даалгах нь:


а/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын ГҮЙЦЭТГЭХ захиргаадтай тохиролцон нэгдсэн саналаа 1993 оны Ш сард Засгийн газарт оруулан шийдвэрлүүлсүгэй;


б/гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, барьж байгуулах барилга байгууламжаас энэ тогтоолын хавсралтад дурдсан барилга байгууламжийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст худалдах, хувьчлах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын сул чөлөөтэй хөрөнгийг оновчтой хэлбэрээр нэгтгэн ашиглах зэргээр дотоод санхүүжилтийн нь эх үүовэрийг I улиралд багтаан холбогдох газруудтай хамтран шийдвэрлэсүгэй.


2.Төлбөрийн балансын биелэлтийг хангах бүх талын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Худалдаа үйлдвэрийн яаманд даалгасугай.


З.Экспортод бүтээгдэхүүн гаргах лицөнзийн журмыг 1993 оны 2 дугаар сарын 1-нээс ХҮЧИНГҮЙ болгож, бараа,бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох асуудлыг гаалийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулж байх нь зүйтэй гэж үзсүгэй.  /Энэ заалтыг Засгийн газрын 1993 оны 86-р тогтоолоор хүчингүй/


4. Үндэсний хөгжлийн газарт даалгах нь:


а/ үйлдвэрлэлийн уналтыг зогсоож тогтворжуулах, эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг түргэтгэхэд чиглүүлэн макро эдийн засгийн зохицуулалтыг сайжруулж ажилласугай.


б/ гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг 1993 оноос эхлэн техник, технологийн шийдэл, баримт бичгийн бэлэн байдал, хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хөрөнгийн чадвартай нь уялдуулан сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлж байсугай.


в/ Нутаг дэвсгэрийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги боловсруулан зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг түргэтгэх, үйлдвэрлэгч хэрэглэгчдийг холбох үр ашигтай зохион байгуулалтын хэлбэр бий болгох, зах зээлийн судалгаа, гааль, статистикийн мэдээллийн ажлын чанарыг сайжруулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч Ч.ПҮРЭВДОРЖ


Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН